“Хүннү Эйр” болон “One Mongolia Tourism Group”

Улаанбаатар–Эрхүү чиглэлд захиалгат нислэг үйлдэх гэрээ байгууллаа.

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн хүрээнд байгуулсан энэхүү гэрээ нь Монгол, Оросын аялал жуулчлалын харилцааг өргөжүүлэх, хоёр улсын зорчигч, жуулчдын зорчих боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн чухал хамтын ажиллагаа болж байна.

One Mongolia Tourism Group нь аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын тээврийн холболтыг хөгжүүлэх, аялагчдад хүрэх боломжийг нэмэгдүүлэх чиглэлд шинэ боломжуудыг бүрдүүлж буй энэхүү түншлэлээр дамжуулан салбарын хөгжилд хувь нэмэр оруулахыг зорьж байна.

Улаанбаатар–Эрхүү чиглэлийн захиалгат нислэг нь хоёр улсын аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх, аяллын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.

Бид аялал жуулчлалын шинэ боломжуудыг нээж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн, Монголын аялал жуулчлалын салбарын хөгжлийг дэмжин ажиллана.