Бүх компани
03Гадаад аялал жуулчлал
Хаан Трэвел лого

Хаан Трэвел

20-жилийн туршлагатай Монголдоо тэргүүлэх аяллын компани.

Үүсгэн байгуулагдсан: 2012
Улаанбаатар, Монгол
01Танилцуулга

Бидний тухай

20 жилийн туршлагаар баталгаажсан Монголын тэргүүлэх аяллын мэргэшсэн зөвлөх Хаан Трэвел

Хаан Трэвел нь Монгол аялагчдын хэрэгцээ шаардлагад үндэслэн гадаад аялал зохион байгуулах чиглэлээр онд үүсгэн байгуулагдсан ба одоогийн байдлаар Зүүн Өмнөд Азийн орнууд болон АНУ, АНЭУ-ын Дубай хот, БНТУ болон Европ тивийн хотруу хөтөлбөрт болон захиалгат аяллуудаар тогтмол аялуулж байна. Аялал жуулчлалын салбарт гаруй жил ажилласан туршлагатай экспертүүд болон эрч хүчтэй залуусаас бүрдсэн “Хаан трэвел”-н хамт олон нь гадаадын мэргэшсэн тур оператор компаниудтай хамтран ажилладаг болно.

02Үйлчилгээ

Бидний үзүүлдэг үйлчилгээ

01

🌍 Багц аялал (Хөтөлбөртэй, Чөлөөт, Захиалгат)

Хөтөлбөртэй аялал – урьдчилан боловсруулсан маршрут, хөтөлбөрийн дагуу зохион байгуулалттай аялал; Чөлөөт аялал – үндсэн үйлчилгээг багцалсан бөгөөд аялагч өөрийн хүссэнээр аяллаа төлөвлөх боломжтой аялал; Захиалгат аялал – харилцагчийн хэрэгцээ, сонирхол, төсөвт нийцүүлэн тусгайлан боловсруулсан аялал.

02

🪪 Виз мэдүүлэх үйлчилгээ:

АНУ, Канад, Австрали, БНСУ, Шенген, Индонез, Япон улс руу зорчих визний зөвлөгөө, материал бүрдүүлэлт болон виз мэдүүлгийн цогц үйлчилгээ.

03

🏩 Зочид буудлын захиалга

Аялагчийн хэрэгцээ, төсөв, байршилд тохирсон зочид буудлыг сонгон, захиалга болон байрлах үйлчилгээг цогцоор нь зохион байгуулах үйлчилгээ.

04

🛜 Аяллын дата сим

Гадаад улс оронд аялах үед интернетийн тасралтгүй холболтыг хангах, аяллын хугацаанд ашиглах дата SIM картын захиалга, үйлчилгээ.

05

✅ Аяллын даатгал

Аяллын үеэр үүсэж болзошгүй эрсдэл, гэнэтийн нөхцөлөөс аялагчийг хамгаалах даатгалын үйлчилгээ.